Бүтэн цэнэгээр хэдэн км зам туулах вэ?
2026.02.27·1 мин уншина

Бүтэн цэнэгээр хэдэн км зам туулах вэ?

Цахилгаан дугуйны туулах замын уртад уг дугуйны батарейн багтаамж, моторын хүчин чадал хамгийн чухал нөлөөтэй. Энгийнээр тайлбарлавал моторын хүчин чадал их байх тусам батарейн цэнэг зарцуулалт нэмэгдэж, туулах зам багасдаг.

Үүнээс гадна дараах хэд хэдэн нэмэлт хүчин зүйлс мөн нөлөөлдөг.

1. Жолоочийн биеийн жин: Биеийн жин хөнгөн байх тусам моторт ирэх ачаалал багасаж, цэнэг бага зарцуулна.

2. Замын нөхцөл: Өгсүүр зам, элстэй, шавартай замд цэнэг их зарцуулна.

3. Цаг агаар: Хэт хүйтэн цаг агаарт батарейн гүйцэтгэл буурдаг.

4. Хурд: Тогтмол 25-30км/цаг хурдтай явах нь хамгийн үр ашигтай.

5. Дугуйн хий: Дугуйн хий бага байх нь мөн цэнэг их зарцуулдаг.

6. Батарейн насжилт: Батарейн насжилт нэмэгдэхийн хэрээр аажмаар багтаамж буурсаар байдаг.

7. Жийлтээр дэмжих: Шаардлагатай тохиолдолд дан цахилгаанаар явалгүйгээр нэмэлтээр хөлөөрөө жийж байх нь мэдээж туулах замыг уртасгана.